- Нийтлэг үндэслэл
- Хамтран ажиллах журам
- Хэрэглэгч бүртгэх журам
- Үйлчилгээний нөхцөлийн хамрах хүрээ
- Үйлчилгээний нөхцөлийн нэмэлт өөрчлөлт
I. Нийтлэг үндэслэл
1.1. Глобал Мишшион ХХК (цаашид “Компани” гэх) нь интернет вэб сайт болох Brand-in-Mongolia.com-ын интернет төхөөрөмжүүд дээр үзүүлэх вэб сайтын үйлчилгээний нөхцөлийг нийтэлж байна.
1.2. Энэхүү нөхцөл нь хамтран ажиллагч байгууллагууд (“Байгууллага”гэх) хамтран ажиллах гэрээг хийж баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
1.3. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч (“Хэрэглэгч”гэх) сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
1.4.Энэхүү нөхцөлд өөрөөр заагаагүй бол дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.
- Компани – Глобал мишшион ХХК;
- Сайт - Brand-in-mongolia.com сайт, Mobile аппликейшн, Mobile хувилбар, Байгууллагын Subdomain вэб хуудас болон холбогдох мэдээллийг агуулсан платформ (цаашид “сайт”гэнэ.) ;
- Байгууллага - Глобал мишшион ХХК – тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээд ;
- Хэрэглэгч – Энэхүү нөхцөлийг зөвшөөрөн Компанийн үйлчилгээг авч буй хувь хүн, хуулийн этгээд;
- Brand-in-Mongolia.com сайтын үйлчилгээ - сайтын тусламжтай компанийн үзүүлж буй төлбөргүй болон төлбөртэй үйлчилгээ;
1.5. Хэрэв хэрэглэгч энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол сайтыг хэрэглэхгүй байхыг хүсье. Brand-in-Mongolia.com сайтын үйлчилгээг хэрэглэгч авахыг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна. Brand-in-Mongolia.com сайтаар үйлчлүүлснээр хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.
1.6. Brand-in-Mongolia.com сайтын үйлчилгээг ашиглаж эхлэх, Mobile хувилбарыг үзэж эхэлсэнээр хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно.Хэрэв хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Brand-in-Mongolia.com сайтын үйлчилгээг авах эрхгүй болно.
1.7.Компани интернет хэрэглэгчидэд тус нөхцөлийн дагуу үйлчилгээг ашиглахыг санал болгож байна.
1.8. Хэрэглэгчид болон байгууллагуудын дунд хийгдэж буй бүх төрлийн худалдаа, үйлчилгээ компанийн оролцоогүйгээр явагддаг болно. Компани нь байгууллага болон хэрэглэгчдийн хооронд зуучлах платформоор л хангана.
II. Хамтран ажиллах журам
2.1. Байгуулага нь монгол болон гадаад улс оронд бүртгэлтэй (эсвэл үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй) хуулийн этгээд байна.
2.2. Байгууллага нь компанитай холбогдож хамран ажиллах гэрээ хийснээр компанийн байгууллагад зориулсан үйлчилгээг авах эрх үүснэ.
2.3. Байгууллага нь компанитай гэрээ хийхдээ мэдээллийн нууцлалын гэрээг давхар хийнэ. Ингэснээр хамтын ажиллагааг эхлүүлж тус бүрийн үүргийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2.4. Байгууллага нь Brand-in-Mongolia.com сайтаар дамжуулан өөрийн бараа үйлчилгээг нийтлэх бүрэн эрхтэй бөгөөд нийтлэх бараа үйлчилгээ нь монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу байгууллагад бүрэн харъяалагдах бүтээгдэхүүн,үйлчилгээ гэж ойлгоно.
2.5. Байгууллага нь борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдал, хууль дүрэмд харшлахгүй байхыг бүрэн хариуцна.
2.6. Худалдан авагч, захиалагч, хамтран ажиллагч байгууллагуудын зүгээс бараа бүтээгдэхүүний баталгаат хугацаа, чанар аюулгүй байдал, тусгай зөвшөөрөлийг нэхэмжилсэн тохиолдолд хариуцагч байгууллагын зүгээс батлан дааж тэдний хүсэлтийг биелүүлэх үүрэгтэй.
2.7. Байгууллага нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хангана.
2.8. Байгууллага хүссэн үедээ төлбөртэй болон төлбөргүй зар байршуулах эрхтэй.
2.9. Байгууллага нь хамтран ажиллагч байгууллага болон хэрэглэгчтэй ёс зүйн хэм хэмжээний хүрээнд харилцах үүрэгтэй.
2.10. Байгууллага нь Brand-in-Mongolia.com сайтад нэг бүртгэлтэй байна.
2.11. Байгууллагын сайтын хөгжүүлэлтийг тухайн байгууллагатай харилцан тохиролцоно.
2.12. Байгууллага нь дараах зүйлсийг сурталчилах нийтлэхийг шаардах эрхгүй.
- Архи согтууруулах ундаа
- Тамхи, тамхины төрөл
- Мансууруулах бодис
- Эротик, садар самуунтай холбогдох хэрэгсэл
- Хулгайн болон хууль бус бараа үйлчилгээ
- Хүний эрүүл мэнд , аюулгүй байдалд хор хөнөөлтэй аюултай бараа үйлчилгээ
- Цацраг идэвхт бодис хэрэглэдэг төхөөрөмжүүд
- Элдэв байж боломгүй бүтээгдэхүүн үйлчилгээ
- Бусдын оюуны өмч
- Хуурамч бичиг баримт үйлдэх
- Шашны холбогдолтой бүтээгдэхүүн үйлчилгээ
- Мөрийтэй тоглох, хүчирхийлэл зэрэг зүйл үйлдэгдэж болзошгүй
- Эмчилгээний чанартай бараа бүтээгдэхүүн: Бүх төрлийн эм, эмчилгээний өвс, биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн, спорт тэжээл, уураг, витамин, тураах бүтээгдэхүүн, ногоон кофе, цай, амьтны болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хоолны нэмэлтүүд
- Далдын болон ер бусын үйлчилгээ: зурхайн үйлчилгээ, алгын хээ унших, эдгээгч, аура зураг оношилгоо, бөө, мэргэ төөрөг, уламжлалт бус эмчилгээ
- Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд
- Дархан цаазтай болон хориотой ан амьтдын яс, арьс, эрхтэн, хэрэглэл гэх мэт: үлэг гүрвэлийн яс, зааны соёо, мөн түүнчлэн үнэт чулуу, музейн үзмэр, бүтээлүүд
- Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцоос гаргасан хориотой амьтан, ургамлыг худалдаалахыг тус тус хориглоно.
- Монгол улсын зар сурталчилгааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хориотой зүйлс
- Байгууллагын subdomain вэб сайтыг дараах шалтгаанаар хаана.
- Гэрээний заалтыг ноцтой зөрчсөн
- Хамтран ажиллах журамын 2.9, 2.12 заалтуудыг ноцтой зөрчсөн
- Байгууллага албан бичгээр гэрээг цуцлах хүсэлт гаргасан.
III. Хэрэглэгч бүртгэх журам
3.1.Хэрэглэгч нь сайтыг ашиглаж эхэлснээр энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно.
3.2.Хэрэглэгч нь сайтад бүртүүлэх бүрэн эрхтэй.
3.3.Хэрэглэгч нь бүртгүүлснээр сайтын хэрэглэгчид зориулсан үйлчилгээг авах эрхтэй болно.
Үүнд:
- Таалагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгууллагыг хадгалах
- Дахин харах, устгах
- Хувийн мэдээлэлээ солих
- Зөвхөн танд хэрэгтэй зарыг хүлээн авах
- Санал хүсэлтээ хэлэх
- Өөрийн бүртгэлийг компанийн хамааралгүй устгах
IV. Үйлчилгээний нөхцөлийн хамрах хугацаа
- Энэхүү нөхцөлийг хэрэглэгч сайт ашиглаж эхэлсэн үеэс мөрдөх бөгөөд энэхүү нөхцөл нь хугацаагүй болно.
- Хэрэглэгч өөрийн бүртгэлийг компанийн оролцоогүй хүссэн үедээ сайтаас хасах эрхтэй.
- Компани үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулсан аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд байгууллага болон хэрэглэгч сайтын үйлчилгээг ашиглахаа дуусгавар болгох үүрэгтэй. Хэрэглэгч болон байгууллага сайтын үйлчилгээг үргэлжлүүлэн хэрэглэсээр байгаа тохиолдолд нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
V. Үйлчилгээний нөхцөлийн нэмэлт өөрчлөлт
- Компани нь урдьчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үйлчилгээний нөхцөлийн шинэ хувилбар байршсан өдрөөс даган мөрдөгдөнө. Үйлчилгээний нөхцөлийн хүчин төгөлдөр найруулга үйлчилгээний нөхцөл хэсэг дээр байрлана.